БНСУ-д эрсдэлтэй бүлгийнхнийг вакцины нэмэлт тунд хамруулна | DAAM.MN

27/09/2021 172

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д Ургацын баярын дараа “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдэх болоод буйтай холбоотойгоор 60 болон түүнээс дээш насны иргэд, эмнэлгийн байгууллагын ажилтнууд зэрэг эрсдэлтэй бүлгийн хүн амыг вакцины нэмэлт тунд ойрын хугацаанд хамруулж эхлэхээр болжээ.

Ерөнхий сайд Ким Бу Кюмын мэдэгдсэнээр, Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв иргэдийг нэмэлт тунд хамруулах хөтөлбөр багтсан дөрөвдүгээр улирлын вакцинжуулалтын төлөвлөгөөг өнөөдөр танилцуулна.

Мөн ирэх сарын эхэн үеэс Засгийн газар вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсийн үзүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд хоёр тунг тарих хугацааг бууруулах ажээ. БНСУ “Pfizer”, “Moderna”-гийн вакцины хоёр тунг 3-4 долоо хоногт тариулахыг санал болгож байсан ч вакцины нөөцийг харгалзан зургаан долоо хоног болгон сунгаад байгаа юм.

Үүний зэрэгцээ ирэх улирлаас “COVID-19”-ийн вакцинд өсвөр насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж эхэлнэ. Тийнхүү хүүхдүүдийг вакцинжуулах төлөвлөгөөг эцэслэн баталбал тэднийг “Pfizer”-ийн вакцинд хамруулах төлөвтэй байна.

Ургацын баярын дараа халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдэх болсон талаар Ким Бу Кюм хэлэхдээ, нөхцөл байдал маш хүнд байгааг цохон тэмдэглэжээ. Тэрбээр, “Энэ долоо хоногт халдварын нөхцөл байдал хэрхэх нь хэвийн амьдралдаа эргэн орох үе шаттай төлөвлөгөөг хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022