Хиймэл нуурнаас онц хэрцгийгээр амиа алдсан ИРГЭНИЙ ЦОГЦОС олдлоо | DAAM.MN

27/09/2021 438

Дундговь аймгийн иргэн 29 настай  эрэгтэй Н есдүгээр сарын 8-ны өдөр мотоциклоо унаж гэрээсээ гараад сураггүй алга болжээ.  Улмаар эрлийн ажиллагааны 16 дахь өдөр буюу есдүгээр сарын 24-ны өдөр  хиймэл нуурнаас иргэн Н-ийн  цогцсыг олсон байна.

Албаны хүмүүс хэргийн газраас тамхины иш, гялгар уут, нүдний дуран зэргийг хураан авч, Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн байна. Урьдчилсан байдлаар талийгаачийг гаднын нөлөөтэй нас барсан гэж дүгнэж байгаа боловч үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй байгаа аж.

Дундговь аймаг дах Цагдаагийн газраас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг  шуурхай илрүүлэхэд   уг хэргийг тус аймгийн харьяат Б, М нар нь бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нь тогтоогджээ. Тус хэрэгт шалгагдаж буй Б, М нарт цагдан хорих таслан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авч, мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

 

 

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022