Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа | DAAM.MN

27/09/2021 496
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр Монголбанкны Ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн өргөн барилаа.
Ирэх оны мөнгөний бодлого эдийн засгийн сэргэлтийг дэмжих, дунд хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэжээ.
Ирэх онд эдийн засаг 5,9 хувиар өсөх тооцоог гаргасан байна. Гэхдээ уул уурхайн салбарын бус сэргэлт эдийн засгийн өсөлтөд голлох нөлөөг үзүүлэх боломжтой хэмээн үзэж байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлого дотоод эргэлтийг дэмжих нөхцөл бүрджээ.
дотор болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
Өнөөдөр бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, инфляц 8,9 хувьд хүрч, 7,8 саруудад импортын барааны томоохон нөлөөтэй сарууд тохиожээ. Харин инфляцыг ирэх оны 4 улиралд 6,9 хувь байх хүлээлттэй байгаа бөгөөд тогтворжуулах бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ хэмээн Мөнгөний бодлогод тусгажээ.
Өнгөрсөн оноос зээлийн хэмжээ 14 хувиар өсч, хүү дунджаар 12,4 хувьтай байна. Ирэх онд ажлын байрыг хадгалах, дэмжих зээлийн өсөлт 14-15 орчим хувьд хүрэх ажээ.
1 хүн, зогсож байгаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
2022 онд нийт төлбөрийн тэнцэл 200 гаруй сая ам. долларын ашигтай гарна хэмээн тооцоолсон байна.
Ковидын хүндрэлээс гараа ногоон-хүртээмжтэй сэргэлтийг дэмжсэн бүтцийн өөрчлөлтийг чухалчилж, экспортын бизнесийн орчинг сайжруулах, зээлийн хүүг бууруулах хууль эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулахад анхаарч ажиллахаар тусгасан байна.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022