Аравдугаар сарын 1-нээс хатуу хөл хорио тогтоохгүй | DAAM.MN

28/09/2021 1684

Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналын дагуу УОК хуралдаж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байх шийдвэрийг гаргажээ. УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг үндэслэн коронавируст халдварын оргил үеийн хугацаанд битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй буюу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байхаар шийдвэрлэлээ”гэж энэ талаар мэдээлсэн юм. Энэхүү шийдвэр аравдугаар сарын 1-нээс буюу энэ долоо хоногийн сүүлээр хэрэгжиж эхлэх юм. Шийдвэрийн үйлчлэх хугацаа аравдугаар сарын 1-нд эхлэх юм байна.  Эрүүл мэндийн яамнаас уг саналыг гаргаснаа өмнө мэдэгдэж байв. Ингэснээр халдварын тархалтыг 20 хувиар бууруулах тооцоололтой байгаа юм.

Түүнчлэн аравдугаар сарын 1-нээс хатуу хөл хорио тогтооно ташаа мэдээлэл гарч байгаа тул худал мэдээлэл автахгүй байхыг УОК-оос зөвлөлөө

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022