Соёлын дэд сайд М.Батбаяр Архангай, Булган аймагт ажиллажээ | DAAM.MN

28/09/2021 274
Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 09 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Архангай аймгийн Өлзийт, Өгийнуур, Батцэнгэл сумдын нутагт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын байдалтай газар дээр нь танилцлаа.
Ажлын хэсэг Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрмийн Шороон Бумбагар, Чин толгойн балгас, Дашинчилэн сумын нутаг Хар бухын балгас, Архангай аймгийн Өлзийт сумын нутаг Харганын дөрвөлжин, Өгийнуур сумын нутаг Тамирын улаан хошуу, Батцэнгэл сумын нутаг Талын гурван хэрэм зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газруудтай танилцан, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, хадгалалт хамгаалалтын асуудлаар эрдэмтэн судлаачидтай санал солилцсон, үр дүнтэй ажил хэрэгч уулзалт зохион байгуулав.
сонин mn
Мөн үеэр Өлзийт сумын Засаг дарга болон Архангай аймгийн Соёлын хэлтсийн удирдлага, албан хаагчдыг хүлээн авч уулзан, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Орхон-Тамир, Хануй-Хүнүй голын сав газар хадгалагдан үлдсэн түүхийн олон үеийн дурсгалт газруудыг түшиглэн судалгаа, сурталчилгаа, мэдээллийн цогцолбор байгуулах төслийн талаар мэдээлэл өгч мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, заавар зөвлөмж өглөө.
сонин mn
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Соёлын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнбат, Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Соёлын өвийн газрын ахлах мэргэжилтэн П.Алдармөнх, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн С.Хэрлэн, Төрийн захиргааны удирдлагын газрын оператор-техникч Ж.Баярмагнай нар ажиллав.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022