“BTS” хамтлаг Лос-Анжелес хотод тоглолт хийнэ | DAAM.MN

28/09/2021 187

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлаг энэ оны 11, 12 дугаар сард АНУ-ын Лос-Анжелес хотноо тоглолт зохион байгуулна гэж “HYBE” /Big hit/ энтертайнментаас өнөөдөр мэдээлжээ.

Тодруулбал, “BTS Permission To Dance On Stage – LA” тоглолт энэ оны арваннэгдүгээр сарын 27, 28, арванхоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Лос-Анжелес хотноо зохион байгуулагдахаар болсон талаар тус энтертайнментийн мэдээлэлд дурдсан байна.

АНУ-д болох уг тоглолт нь “BTS” хамтлагийн 2019 онд БНСУ-ын нийслэл Сөүл хотод хийсэн тоглолтоос хойших анхны амьд тоглолт гэдгээрээ онцлогтой юм.

Түүнчлэн тоглолтын тасалбарыг “Ticketmaster” цахим хуудаснаас худалдан авах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг шүтэн бишрэгчдийн “Weverse” платформоос авах боломжтой ажээ.

Ташрамд дурдахад, “BTS” хамтлаг ирэх сарын 24-нд “BTS Permission To Dance On Stage” цахим тоглолтоо зохион байгуулахаар болсон билээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022