Торгуулийн систем ч ачааллаа дийлэхээ больжээ | DAAM.MN

28/09/2021 627

УИХ-аас баталсан Өршөөлийн тухай хуулийн дагуу жолооч нар 2017 оны 7-р сарын 1-ээс 2021 оны зургаадугаар сарын 24-ний хооронд гаргасан Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 50 хувийг 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор төлсөн бол үлдсэн 50 хувийн торгуулийг өршөөн чөлөөлөхөөр болсон.

Уг хуулийн дагуу  улсын хэмжээнд 2 сая 804.816 зөрчлийн 50 хувь буюу нийт 33.3 тэрбум орчим төгрөгийн торгуулийг нөхөн төлүүлэхээр болсон байна. Харин өнөөдрийн байдлаар  нөхөн төлөгдөх ёстой нийт торгуулийн  ердөө 22,4  хувь нь төлөгджээ.

Торгуулийн 50 хувиа төлөөд, үлдсэн хэсгийг нь хөнгөлүүлэхэд ердөө гурав хоног үлдээд буй юм. Улмаар сүүлийн өдрүүдэд нэг цэгийн үйлчилгээний ачаалал нэмэгдэж, автомашины торгуулиа төлөх иргэдийн тоо эрс өссөн байна. Ийнхүү торгууль төлөх хүчинтэй хугацаа дуусгавар болохтой зэрэгцэн ачаалал үүсчээ. Хэдий торгуулиа төлөөд, хөнгөлөлт эдлэх хугацаа хангалттай байсан ч сүх далайтал үхэр амгалан гэдэг нь болж буй бололтой.

Жолооч нар торгуулийн 50 хувиа төлөхөөр нэг цэгийн үйлчилгээнд дугаарлаж, ачаалал үүсгэж эхэлсэн талаар иргэд мэдээллээ. Уг нь аппликэйшны тусламжтай торгуулиа барагдуулах боломжтой ч хэт их ачааллын улмаас өнгөрсөн даваа гарагаас эхлэн ажиллахгүй болсон байна.

Мөн банкны үйлчилгээ, торгуулийн систем ч ачааллаа дийлэхээ больжээ.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022