Замын-Үүдэд тогтоосон цагийн хязгаарлалтыг цуцалжээ | DAAM.MN

29/09/2021 562

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Онцгой комиссын шийдвэрээр Ковид19 цар тахлын хор уршгийг арилгах, эрүүл бүс болох зорилгоор сум доторх хөдөлгөөнд есдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн цагийн хязгаар тогтоосон юм.

Тодруулбал, тус суманд 20:00-06:00 цагийн хооронд 10 хоногийн хугацаатайгаар хязгаарлалт тогтоогоод байсан билээ. Түүнчлэн Замын-Үүд сумын төрийн байгууллагын 165 алба хаагч гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэсэн байна.

Уг хязгаарлалтыг өнөөдөр цуцалжээ. Сумын орох гарах хөдөлгөөнийг нээсэн бөгөөд байнгын оршин суух хаягтаа Улаанбаатар хотоос ирж буй иргэдийг ПГУ шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлнэ.

Хязгаарлалт тогтоосон хугацаанд 799 хүн, 705 тээврийн хэрэгслийг шалгаж 25 зөрчил илрүүлжээ. Үүнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчил давамгайлжээ.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022