Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан ч газраа алдаж хохирсон иргэд мэдээлэл хийлээ.
Тэдний төлөөлөл болох иргэн Г.Эрдэнэбилэг: ” Би Баянзүрх дүүргийн 4-р хорооны иргэн, Г.Эрдэнэбилэг гэж хүн байна.
Э.Бат-Үүл 2004 онд манай газрыг чөлөөлүүлж, “Их өргөө” ХХК-тай гэрээ хийлгэсэн байдаг. Ингээд 2014 оны 6 сараас хойш өнөөдрийг хүртэл орох оронгүй, хэдэн хүүхдээ, өвчтэй эхийгээ чирээд айлаас айл дамжиж, түрээсийн байраар хэсэж бүтэн 7 жил хохирлоо. Энэ хооронд ээж минь нас барсан. Э.Бат-Үүлийн хохироосон 184 айлын нэг төлөөлөл нь би байна.
Газар ч үгүй. Хашаа байшин ч үгүй. Газар дээр маань баригдсан барилга ч үгүй үлдлээ. Э.Бат-Үүл өөрийн хүү Б.Чулуудайтайгаа нийлж өчнөөн айлыг хохироочихоод ичихгүй, ямар нүүрээрээ Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшээд, би УИХ-д орно гээд явж байдаг юм бэ? Үнэхээр гайхаж байна. Сонгинохайрхан дүүргийн сонгогчид дээр нь очиж энэ байдлаа хэлнэ. 7 жилийн турш шүүх цагдаагаар яваад үнэхээр цөхрөнгөө барж байна. Энэ асуудлыг даруйхан шийдэж өгөхгүй бол Э.Бат-Үүл хаана уулзалт хийнэ, тэр газарт нь очиж өндөг шидэж эсэргүүцлээ илэрхийлнэ. Сонгогчдод би бузар булайг нь дэлгэнэ. Одоо бас Сонгинохайрхан дүүргийн сонгогчдыг ямар орон сууцтай болгоно гэж, юугаар хулхидах гэж байгаа юм. Хүү Б.Чулуудайтайгаа нийлээд бүтэн 7 жил иргэдийг хохироочихоод яасан ч ичдэггүй юм. Энэ 7 жилийн хугацаанд тасралтгүй шүүх цагдаагаар явлаа. Одоо би өлсгөлөн зарлана гэж бодож байна. “гэв.