Хятадын хакерууд Монголын төрийн байгууллагуудад халджээ |ДААМ.МН

13/03/2020 666

Кибер аюулгүй байдлын Check Point Software Technologies компанийн судлаачид, хакерууд коронавирусийн дуулианыг ашиглан бусдын компьютерт нэвтрэх, мэдээлэл хулгайлах оролдлого нэмэгдэж байгааг анхааруулжээ.

Тухайлбал “coronavirus” нэрийг оролцуулсан домэйн хаягнуудын 50 орчим хувь нь халдлагад ашиглагдаж байгааг тогтоосон байна.

Үүнээс гадна тус компанийн судлаачид Хятадад байрладаг хакерын бүлэг саяхан Монгол улсын төрийн байгууллагуудын компьютерт чиглэсэн халдлага зохион байгуулсныг өчигдөр мэдээлжээ.

Ингэхдээ тэд Монгол улсын гадаад хэргийн яамны нэрийг барьж, коронавирусийн анхааруулга байдлаар RTF (Rich Text Format) форматтай хоёр ширхэг файлыг төрийн байгууллагуудын имэйл хаягт илгээсэн байна.

Имэйлд хавсаргасан файлыг нээх үед тусгай код ажиллаж дэлгэцний скриншот, файлуудын жагсаалтыг авахааас гадна файлуудыг татаж авах боломж нээгдэж байжээ.

“Хятадын хакеруудын бусад улсын төрийн байгууллагуудын эсрэг олон жилийн турш явуулсаар ирсэн халдлагуудын сүүлийн тохиолдлыг бид илрүүллээ. Энэ удаагийн халдлага нь Covid-19 тахлын дуулианыг ашиглан хохирогчдын анхаарлыг татах арга хэрэглэжээгэж тус компанийн мэргэжилтэн тайлбарласан байна. Өөр нэг мэргэжилтний баталж байгаагаар коронавирусийн дуулианыг ашигласан “phishing” төрлийн халдлагууд Хятад, Орос, Умард Солонгосын зүгээс гарах нь сүүлийн үед эрс нэмэгдсэн гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: MarketWatch, Check Point Software Technologies

Холбоотой мэдээ

Н.ЭРДЭНЭБИЛЭГ: NUDE ЗУРАГ НҮЦГЭЛЭХДЭЭ БИШ ДОТООД ГОО САЙХНЫГ ХАРУУЛАХДАА ОРШДОГ | DAAM.MN

Сайхан бүхнийг гэрэл зурагтаа буулгах дуртай хөдөлмөрч залуусын нэг бол гэрэл зурагчин “Pantur Photo

16/05/2022

Х.Бээжин: Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс жагсаал зохион байгуулбал ташууртай очно | DAAM.MN

Гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацсан  Х.Бээжин өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл хий

16/05/2022

Г.Занданшатар: Тэрбум мод нэг модноос эхэлнэ | DAAM.MN

Манай улс 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг

16/05/2022