“Монголд үйлдвэрлэсэн гэх автобусын зохиогчийн эрхийн төлбөрт 1.8 тэрбум төгрөг нэхэмжилсэн” | DAAM.MN

29/09/2021 673

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан захирамж гарган “Зорчигч тээвэр III  болон Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-т санхүүгийн хяналт шалгалт хийж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулсан.

Уг ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбат ажилласан. Тус ажлын хэсэг “Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар”-тай хамтран хяналт, шалгалтын дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний саналаа өчигдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа.

“Зорчигч тээвэр III  болон Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ нь нийслэлийн нийтийн тээврийн салбарын ачааллын 40 орчим хувийг үүрдэг бөгөөд цалин, НДШ-ийн зардал, автобусны урсгал засвар, монголд  үйлдвэрлэсэн автобусны зохиогчийн эрхийн төлбөр, тэдгээрийн эвдрэл, валютын ханшийн өсөлтөөс үүдэлтэй шатахууны зардлын өсөлт болон зарим худалдан авалтын зөрчлийн улмаас багагүй алдагдалтай ажиллаж байгааг ажлын хэсэг ахлагч М.Халиунбат танилцууллаа.

Энэ талаар тэрээр “Дээрх хоёр компани урсгал зардал нь хүрэлцээгүйн улмаас байнгын алдагдалтай ажиллаж, машин цагийн зардлаа урьдчилан авч, үйл ажиллагаа явуулах буруу циклд орсон байгаа нь шалгалтын явцад илэрсэн. Цаашид нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл илүү их эрсдэл үүсэх магадлалтай. Тиймээс тус хоёр байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд өр төлбөрийн асуудлыг шийдэж, буруу циклийг зогсоох хэрэгтэй гэж ажлын хэсэг дүгнэсэн. Монголд үйлдвэрлэсэн гэх автобусыг зохиосон хүмүүс тус байгууллагад ажиллаж байсан атлаа зохиогчийн эрхийн төлбөрт 1.8 тэрбум төгрөг нэхэмжилсэн. Тус автобуснууд нь БНСУ-аас оруулж ирсэн автобуснуудаас нэг дахин өндөр зардалтай. Сэлбэг хэрэгслийг бүртгэл нь байхгүй” гэсэн юм. Харин “Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар”-ын дарга М.Баяраа эхний ээлжид шатахууны хуримтлагдсан өр төлбөрийг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийж, үе шаттай барагдуулах шаардлагатайг онцоллоо.

Тэргүүлэгчид танилцуулгыг сонсоод дээрх хоёр байгууллагын зарим өрийг барагдуулах талаар тогтоол баталж, холбогдох албанд үүрэг өгсөн юм. Мөн тулгамдаж буй асуудлуудыг эцэслэн шийдэх нь зүйтэй гээд ажлын хэсгийн ажиллах хугацааг сунгалаа.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022