
Нэмэгдсэн өртгийн албан татварын энэ оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн, буцаан олголтын урамшуулал авах боломжтой. Тухайлбал, иргэд 2021 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны худалдан авалтын баримтаа “Ebarimt” системд бүртгүүлж, буцаан олголт авна гэсэн үг юм.
“Ebarimt” системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу шилжүүлэх журамтай байдаг. Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгдөг. Үүний дараа Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу шилжүүлэх юм.