Путин Туркийн Ерөнхийлөгчид ‘Спутник V’ вакцинаа “шахав” | DAAM.MN

30/09/2021 498

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоганыг хүлээн авч уулзжээ. Сочи хотноо болсон тэдний нөхөрсөг уулзалт гурван цаг үргэлжилжээ.

Туркийн тал ОХУ-аас “S-400” пуужингийн систем худалдан авахаар ирсэн ч хариуд нь Путин түүнд “Спутник V” вакцинаа “шахах”-ыг оролджээ. Тодруулбал, Путин Туркийн Ерөнхийлөгчид хандан вакцины нэмэлт тунгаар “Спутник V” вакцин авахыг санал болгосон аж.

Путин “Бурхны авралаар надад эсрэг биет их үүссэн байсан. Чи вакцины нэмэлт тун хийлгэхдээ ‘Спутник V’ хийлгээрэй” гэхэд Эрдоган хариуд нь “Аль хэдийнэ “Файзер” тариулж, хангалттай эсрэг биеттэй болсон” гэж эелдэгээр татгалзжээ. Харин Путин “За тэгвэл дараагийн удаа” гэсэн бол Эрдоган хариу хэлэлгүй инээмсэглэсэн байна.

ОХУ-д өнгөрсөн хоёр хоногт цар тахлаас шалтгаалсан нас баралт хамгийн өндөр бүртгэгдсэн. Өчигдөр 857 хүн Covid-19-өөр нас баржээ. Одоогийн байдлаар ОХУ-ын хүн амын 30 хүрэхгүй хувь нь вакцинжуулалтад хамрагдсан байна.

 

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022