Монгол Улсад анх удаа сайн үүлдрийн адуу экспортолжээ | DAAM.MN

30/09/2021 189
СТАВРОПОЛЬ. /TASS/. ОХУ-ын Ставрополийн хязгаараас Монгол Улсад анх удаа 21 толгой цэвэр үүлдрийн адуу экспортолжээ.
Цэвэр үүлдрийн адууг Минераловодск дүүргийн “Терский үүлдрийн адуу үржүүлгийн 169 дүгээр ферм” нийлүүллээ гэж Ставрополийн хязгаарын Хөдөө аж ахуйн яам мэдээлсэн байна.
Монгол Улсад нийлүүлснээс гадна, тус бүс нутгийн сайн үүлдрийн адуу үржүүлэгчид есөн сарын хугацаанд 150 элит адуу, түүний дотор Арабын шилмэл үүлдрийн 19 толгой адуу экспортод гаргаж борлуулсан бөгөөд Арабын шилмэл үүлдрийн адуу Австри, Бельги, Чех, Румын зэрэг улсуудад, Ахал-Теке үүлдрийн адуу Польшид эрэлттэй байжээ.
Одоогийн байдлаар Ставрополийн хязгаарт 1093 толгой сайн үүлдрийн адуу байгаа бөгөөд үржлийн гол нөөц нь Минераловодск, Александровский, Новоселицки, Шпаковский, Предгорный дүүргүүдэд төвлөрч байна.
Эдгээр дүүрэгт голдуу Араб, Ахал-Теке, Англи адуу, Карачай үүлдрийн адуу үржүүлдэг ажээ. “Хөдөө аж ахуйг хөгжүүлэх” бүс нутгийн хөтөлбөрөөс адуу өсгөх фермүүдийг дэмждэг байна.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022