Элчин сайд З.Батбаярыг Унгар улсын Загалмайн гавьяаны одонгоор шагнажээ | DAAM.MN

30/09/2021 313

Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд З.Батбаярыг тус улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Унгар улсын загалмайн гавьяаны одонгоор шагнажээ.

Энэ талаар элчин сайд З.Батбаяр өөрийн цахим хуудастаа ” Унгар улсын загалмайн гавьяаны одон (2-р зэрэг) шагнасныг Унгарын Гадаад харилцаа, Гадаад эдийн засгийн Яаманд гардан авлаа. Жилд дээд тал нь 40 хүнд гардуулах хуулийн заалт бүхий энэ одон ёслолын үед хүзүүнд зүүх, энгийн үед зүүн энгэрт зүүх гэсэн 2 төрөл байхаас гадна тууз, энгэрийн тэмдэг бүхий таних тэмдгүүдтэй байдаг юм байна. Өнгөрсөн жилүүдэд энэ одонг Их Британи, БНХАУ, Сингапур улсаас Унгар улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдууд хүртэж байсан гэнэ.
Унгар, Монголын харилцаа урд өмнө байгаагүй өндөр түвшинд хөгжиж байгаа энэ цаг үед олон зуун оюутнууд, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдээрээ дамжуулан улам эрчимжүүлэх хоёр талын ашиг сонирхлыг бүрэн хангах бөгөөд урлаг, спорт, кино үйлдвэрлэл, байгаль орчин, усны салбар, мод тарих ойжуулалтын чиглэлээр амжилттай хамтран ажиллах бүрэн боломж байна.
Унгар төрийн дээд одонг гардан авах үеэр аав ээж, ард түмнээрээ бахархаж, Монгол гэж дуудуулах хувь тавиландаа талархаж, Хатан Туул гол, Хан Богд уул, Сутай хайрхандаа сүсэглэж зогслоо. Ах дүү Унгар-Монголын ард түмний найрамдалт, харилцан ашигтай хамтын ажиллагаа улам өөдөө цэцэглэн хөгжих болтугай. Унгарын ард түмэн, Засгийн газарт баярлалаа” гэжээ.

Зураг нээх

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022