Монгол Улсын төр, цэргийн зүтгэлтэн хурандаа генерал Ж.Ёндонгийн хөшөө нээлтээ хийлээ | DAAM.MN

30/09/2021 389
Монгол Улсын төр, цэргийн зүтгэлтэн, БХЯ-ны сайд, ЗХЖШ-ын дарга агсаны дурсгалын “Соёмбо” цогцолбор Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо сүндэрлэн бослоо. Тус хөшөө цогцолборын нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр 11:40 цагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Сүхбаатар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Хосбаяр, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Батлан хамгаалахын сайд асан, дэслэгч генерал Л.Моломжамц, ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан болон хурандаа генерал Ж.Ёндонгийн үр хүүхдүүд тус тус оролцож байгаа юм.
сонин mn
Монголын төр, цэргийн зүтгэлтэн, Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин, БНМАУ-ын БХЯ-ны сайд, БХЯ-ны нэгдүгээр орлогч бөгөөд Жанжин штабын дарга, Цэргийн Ерөнхий дээд сургуулийн захирал, Хүндэт харуулын анхны дарга зэрэг нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албан тушаалуудад үүрэг гүйцэтгэж, олноо “Жагсаалч, рапорт Ёндон” хэмээн алдаршсан хурандаа генерал Ж.Ёндонгийн гавьяаг мөнхжүүлэн, алдаршуулах зорилгоор түүний төрсөн нутаг болох Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо “Хурандаа генерал Ж.Ёндонгийн дурсгалын хөшөө, цогцолбор”-ыг босгожээ.
сонин mn
Энэхүү бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг хандив, тусламжийн хэлбэрээр бүрдүүлсэн бөгөөд уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд хандаж гаргасан уриалгыг Зэвсэгт хүчний Жанжин штабын генерал, офицер, ахлагч нар манлайлан сэтгэлийн хандив өргөсөн юм.
Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь Батлан хамгаалах яамны 110 жил болон Зэвсэгт хүчний 100 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг бөгөөд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2020 оны А/98 дугаар тушаалаар Хурандаа генерал Ж.Ёндонгийн дурсгалын хөшөө, цогцолборыг байгуулах ажлыг удирдах ажлын хэсэг томилогдон өнгөрсөн хугацаанд уг дурсгалын хөшөө, цогцолборын зураг, бүдүүвч, орчны тохижилтын зураг, тооцоо, шаардагдах хөрөнгийн төсөв, хөшөөний загварыг гаргаж, газрын асуудлыг нь бүрэн шийдвэрлүүлсэн юм. Уг дурсгалын хөшөө, цогцолборыг байгуулснаар төр, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндон агсны гавьяат үйлсийг сурталчлан мөнхжүүлэх, Сүхбаатар аймгийн төвийн өнгө үзэмж, тохижилтод хувь нэмэр оруулан орон нутгийн иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх амралт, зугаалгын орчныг бүрдүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ахмад үеэрээ бахархах үзлээр хүүхэд, залуучуудыг хүмүүжүүлэхэд чиглэгдсэн төрөл бүрийн ажлыг тогтмол зохион байгуулах боломж бүрдэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.
сонин mn
Мөн “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-т улс орныг батлан хамгаалах болон эх орныхоо бүтээн байгуулалтад гавьяат үйлсийг бүтээсэн төр, цэрэг, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн баатарлаг, хөдөлмөрч үйл ажиллагааг залуу, хойч үеийнхэнд сурталчлах, тэднийг алдаршуулах, дурсгалын цогцолбор байгуулах зэрэг олон талт ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэхээр тусгажээ.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022