
Өнөөдөр өглөө 07:40 цагийн үед Дорнод аймгийн Халх гол сум дахь Хилийн цэргийн 0198-р ангийн албан хаагч Г амиа хорлосон байдалтай олджээ.
Тэрээр шонгийн модноос боосон байдалтай олдсон бөгөөд үхлийн шалтгааныг тодруулахаар хуулийн байгууллагууд ажиллаж байна. Талийгаач Г тус ангийн хөгжимчин С-тэй гэр бүл болоод удаагүй байсан тухай эх сурвалж мэдээлсэн байна.
Энэ тухай ХХЕГ-ийн Олон нийттэй харилцах албаны дарга дэд хурандаа н.Чинзориг:
Тус ангийн алба хаагч цэргийн ангийн гадна амиа хорлосон байдалтай олдсон. Цагдаа, тагнуулын байгууллагынхан шалгалт хийж байна хэмээх хариултыг хэвлэлийнхэнд өгчээ.