Австрали ирэх сараас хилээ нээнэ | DAAM.MN

01/10/2021 600

КАНБЕРРА. /BBC/. Австрали олон улсын хилээ 11 дүгээр сараас эхлэн нээж, “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан иргэдийг хилээрээ нэвтрүүлэхээр болжээ.

Тодруулбал, эхний ээлжид Австралийн иргэд, байнгын оршин суугчдыг хилээр нэвтрэхийг зөвшөөрөх бөгөөд тэдэнд долоо хоног тусгаарлагдах шаардлага тавина.

Австрали нь 2020 оны гуравдугаар сараас эхлэн дэлхийн улс орнууд дундаас хилийн хамгийн хатуу хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн юм.

Ерөнхий сайд Скотт Моррисоны мэдээлснээр, мужуудын хувьд вакцинжуултын түвшин нь 80 хувьд хүрсэн тохиолдолд нисэх буудлууддаа чөлөөтэй нислэг хүлээн авах боломжтой болно.

“Австраличуудад хэвийн амьдралдаа эргэн орох боломжийг нь бүрдүүлж өгөх цаг боллоо” гэж С.Моррисон телевизээр шууд дамжуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Одоогоор гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхтэй холбоотой шийдвэр хараахан гараагүй байгаа ч Засгийн газар жуулчдыг хүлээн авах чиглэлд ажиллаж буйгаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022