“Нярайн өвчлөл их байгаа тул эцэг, эхчүүд вакцинд хамрагдах шаардлагатай ” | DAAM.MN

01/10/2021 428

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр нийслэлийн Амгалан амаржих газрын албаны дарга Ш.Хангал мэдээлэл өглөө. Тэрээр нярайн өвчлөл нэмэгдэж байгаа тул жирэмсэн болон хөхүүл ээжүүдийг вакцинд хамрагдахыг уриаллаа.

Тодруулбал, “Манай эмнэлэг өнөөдрийн байдлаар нийтдээ коронавирусийн халдвар авсан нь батлагдсан 500 орчим эх, нярайд тусламж үйлчилгээ үзүүлсэн. Тэдний 60 хувь нь хүндэвтэр, 10 хувь нь хүнд оноштой байсан. Харин хөнгөн оноштой эмэгтэй ердөө 20-30 хувийг эзэлсэн.

Жирэмсэн эмэгтэйчүүд өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталсан ч гэр бүлийн гишүүдээр дамжиж халдвар авсан тохиолдол олон байна. Мөн жирэмсэн эхчүүд Ковид19 халдварын эсрэг дархлаажуулалтад маш бага хувьтай хамрагдсан байна.

Тухайлбал, нийслэлийн хэмжээнд л гэхэд нийт жирэмсэн эхчүүдийн 35 хувь нь вакцины нэгдүгээр тунд, 24 хувь нь хоёрдугаар тунг хийлгэсэн байгаа юм. Түүнчлэн нярайн өвчлөл тулгамдсан асуудал боллоо.Тиймээс эрсдэл хүндрэлээс сэргийлж жирэмсэн эмэгтэйчүүд болон амаржсан эхчүүд дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022