ӨМНӨ БНСУ-д манай улсын 28 настай иргэн COVID-19 халдвар авсан ч эдгэрчээ |ДААМ.МН

14/03/2020 403

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. 

ГХЯ-ны консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өчигдөр БНСУ-ын хэвлэлүүдээр цацагдсан Монгол улсын хоёр иргэн Ковид-19 вирус авсан гэх мэдээллийн талаар “Сөүл дэх элчин сайдын яамаар дамжуулан албан ёсны мэдээлэл авахаар ажилласан. Халдвар өвчин судлалын үндэсний төвөөс энэ мэдээллийг тодруулахад мэдээлэл дутмаг байсан.

Манай улсын 28 настай иргэн Б Дэгү хотод хоёрдугаар сарын 23-нд ханиадны шинж тэмдэг илрээд дүүргийнхээ эмнэлэгт хандсан. Шинжилгээ өгөхөд хоёрдугаар сарын 27-ны өдөр эерэг буюу коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Тухайн дүүргийн эмнэлгээс манай иргэнд илэрсэн вирусийн бага хэмжээтэй байсан тул нэг удаагийн дуслын эмчилгээ хийгээд гэрийн хорионд байх мэдэгдэл өгсөн. Манай иргэн 14 тусгаарлалтын хоногийг дуусгаад гуравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд шинжилгээ өгөхөд хоёр удаа сөрөг хариу гарсан. Энэ иргэн эрүүл саруул, чөлөөтэй байгаа” хэмээлээ. 

Холбоотой мэдээ

Н.Содбилэг хүү шатрын сонирхогчдын ДАШТ-нээс мөнгөн медаль хүртжээ | DAAM.MN

Бүгд найрамдах Грек улсын Родес хотноо болсон шатрын сонирхогчдын ДАШТ-д өрсөлдсөн 12 настай Н.Содби

26/10/2021

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар МУГЖ С.Жавхланг “Рио Тинто”-гийн захиалгаар жагсаж байна гэв | DAAM.MN

МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан “Монголоо аваръя” нэртэй жагсаалыг төв талбай дээр зохион байгуул

26/10/2021

С.Энхболд: ЭМ-ийн салбарын нийт ажилчдын цалинг 20 хувиар нэмэх боломжтой | DAAM.MN

Эрүүл мэндийн сайд С.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр " Салбарын ажилчдын цалин

26/10/2021