А.Ариунзаяа: Нийгмийн даатгалын шинэчлэлийн үр дүнд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдэнэ | DAAM.MN

04/10/2021 303
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор нийгмийн даатгалын өнөөгийн байдал, шинэчлэл, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа.
Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-д өргөн барихаар болчихлоо. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон тэтгэвэр, тэтгэмж авч байгаа хүн бүртэй холбоотой асуудал учраас манай улсын нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо ямар байгаа талаар ярилцлагаа эхэлье?
Урт хугацааны том сэдэв учраас эхнээс нь яривал цэгцтэй байх. Манай оронд 1990-ээд оноос эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явц эрчимтэй өрнөж байсан цаг үед дан ганц улсын төсвөөс санхүүждэг байсан нийгэм хангамжийн тогтолцоог өөрчилж төр, иргэн, хуулийн этгээд харилцан хариуцлага хүлээж, шимтгэл төлж сан бүрдүүлэх, уг сангаас даатгуулагчид учирсан нийгмийн шинжтэй эрсдэлийг хуваалцах үндсэн концепци бүхий нийгмийн даатгалын шинэ тогтолцооны үндэс суурийг тавьсан.
Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-аас 1994 онд баталж, 1995 оноос мөрдөж эхэлснээр Монгол Улсад хуваарилалтын зарчим дээр суурилсан, төрийн нийгмийн даатгалын эрх зүйн орчин бүрдэж, өнөөдрийг хүртэл ихэнх хүмүүсийн нийгмийн баталгааг хангаж байна. Монгол Улсын ажиллах хүчний 80 орчим хувь нь нийгмийн даатгалд даатгуулж, жилд дунджаар давхардсан тоогоор 700 мянга орчим хүнд нийгмийн даатгалын сангаас 2.4 орчим их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгож байна.
УИХ-аас “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах үзэл баримтлалыг 1999 онд баталсан. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг 2000 оноос мөрдөж эхэлснээр цалинд үндэслэн тэтгэвэр бодох аргыг өөрчилж, 1960 оноос хойш төрсөн иргэдийн төлсөн шимтгэлийг хийсвэрээр бүртгэж, цалин хөлсний өсөлтийн гурван жилийн дундаж хүүгийн хэмжээгээр хийсвэрээр нэмэгдүүлэн тооцож, бүртгэсэн нийт дүнг амьдрах хугацааны илэрхийлэлд хуваах замаар тэтгэвэр тогтоох аргыг нэвтрүүлсэн. Энэ нь хэдийгээр хуримтлалын зарчимтай төстэй боловч зөвхөн өндөр насны тэтгэвэр бодох аргыг тодорхой насны иргэдэд хамаарахаар өөрчилж, мөн хуваарилалтын зарчмын агуулгыг хадгалсан.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022