Я.Содбаатар: Ойн агентлагийг сэргээн байгуулна | DAAM.MN

04/10/2021 465

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэр бум мод тарих санаачилгынхаа дагуу Засгийн газарт чиглэл өгөх зарлиг гаргажээ. Уг зарилгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа.

Я.СОДБААТАР: -Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад Монгол Улсын хувь нэмэр бодит оролцоог нэмэгдүүлэх, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр стратеги гарган ажиллах чиглэлийг Засгийн газарт өгч байна. Жил бүр Монгол Улсын ДНБ-ий нэг хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хувийг байгальд ээлтэй, стандарт бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх, ойн салбарын бодлого үйл ажиллагааг уялдуулан зохицуулах төрийн захиргааны байгууллага болох Ойн агентлагийг сэргээн байгуулах чиглэл өгч байна.

Засгийн газар 2022 оны улсын төсвийг өргөн барихдаа нэгдүгээр сарын 1-нээс Ойн агентлагтай болох асуудлыг төсвийн дагалдах хуулиар оруулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан ойн аж ахуйн нэгжийг байгуулж, санхүүгийн зохистой механизмтай болохыг мөн тусгасан. Иргэн аж ахуйн нэгжүүдэд татвар болон татварын бус бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Мод тарих үйл явцыг халамжаас хөдөлмөрт шилжих цогц бодлогын хүрээнд уялдуулан зохицуулна.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022