Н. Уртнасан: Тэрбум мод тарих 10 жилийн хугацаанд 4.3 их наяд төгрөг зарцуулахаар тооцоолж байна | DAAM.MN

04/10/2021 642

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэр бум мод тарих санаачилгынхаа дагуу Засгийн газарт чиглэл өгөх зарлиг гаргажээ. Уг зарилгыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь хүчтэй цөлжилтөд өртсөн. Нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг арван жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж чадвал хүчтэй цөлжилтөд өртсөн 120 сая га талбайн хамрах хэмжээг дөрвөн хувиар бууруулах судалгаа гарсан. Мөн түүнчлэн ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 7.9 хувьтай байгаа. Үүнийг 2030 он гэхэд есөн хувьд хүргэх зорилт тавьсан. Нөгөө талаас хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах тооцооллыг урьдчилсан байдлаар гаргасан. Хувийн хэвшлийн томоохон компаниудаас 10 жилийн хугацаанд 20-120 сая мод тарих санаачлагууд гаргасан. Тиймээс нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэхдээ төр, хувийн хэвшил, иргэд аж ахуйн нэгжүүдийн хамтын оролцоо уялдаа холбоог хангаж ажиллана. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ойн мэргэжлийн 1078, нөхөн сэргээх ойжуулалтын ажлыг дагнаж хариуцдаг 224 байгууллага бий. Тэрбум мод тарих 10 жилийн хугацаанд 4.3 их наяд төгрөг зарцуулахаар тооцоолж байна. Тэрбум мод тарих үйл ажиллагааг 2021-2024 он эхлэл үе шат, 2024-2027 он, 2027-2030 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022