Хандивын барилдаанд О.Хангай харцага түрүүлжээ | DAAM.MN

04/10/2021 202

Ням гарагт /2021.10.03/ улс, аймгийн алдар цолтой 128 зодоглосон хүчит бөхийн барилдааныг МҮБХ-ноос зохион байгуулсан бөгөөд тус барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлж, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун үзүүрлэв.

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, үнэн зоригт, цогт гарамгай, улсын харцага, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн Гунгаагийн Элбэгийн эмчилгээнд зориулсан хандивын барилдааныг МҮБХ-ноос санаачлан ийнхүү амжилттай зохион байгууллаа.

П.Бүрэнтөгс аваргаар магнайлуулсан энэ барилдааны бол их шөвөгт улсын харцага Д.Анар, Дорнод аймгийн арслан М.Бэлгүтэй нар шалгарсан бол дунд шөвгийн наймд Хөвсгөл аймгийн арслан Э.Баасанжав, Булган аймгийн арслан Э.Сумьяабат, Завхан аймгийн арслан Д.Батбаатар, Өвөрхангай аймгийн заан Ц.Бямба-Отгон нар үлдэв.

Барилдааны үеэр МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, Гүйцэтгэх захирал, улсын гарьд И.Доржсамбуу нар тэргүүлэгч гишүүн, улсын харцага Г.Элбэгийн хүү аймгийн начин Э.Батсуурьт холбооноос хандив гардуулсан юм.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ орон нутагт ажлаар явж байгаа тул МҮБХ-гоороо дамжуулж хандив өргөсөн бол улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага, Ардын багш Д.Сэрээтэр, тус барилдааны хөлийн цэц, улсын начин А.Алтанхуяг, цэргийн заан Н.Нямаа нарын бөхчүүд хүрэлцэн ирж, сэтгэлийн хандиваа өргөцгөөж эрүүл энхийг хүссэн юм. Мөн улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Б.Одхүү нар уг хандивт нэгдэж байгаагаа энэ үеэр уламжиллаа.

Тус барилдаанд хүрэлцэн ирж хандив өргөсөн бөхчүүд болон барилдсан бүх бөхчүүд, ажилласан жаяг дэгийн багийнхан, шууд дамжуулсан ТҮ9, ТҮ5 телевизийн хамт олонд Г.Элбэг харцагынхаа гэр бүлийн өмнөөс МҮБХ-ноос чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022