“Мэргэжлийн холбоод замбараагүй болсон нь үнэн, цөөлөх нь зөв” | DAAM.MN

04/10/2021 516

УИХ дахь АН-ын намрын чуулганы анхны хуралдаанаа хийлээ. Тус намын бүлэг дараахь хоёр асуудлыг хэлэлцжээ.

     1. Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт                          оруулах тухай хуулийн төсөл,

     2. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн               төслүүд.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин нар АН-ын бүлгийн хуралд оролцож эдгээр хуулийн төслийг танилцуулжээ. АН-ын бүлэг дээрх хуулийн төслүүдийг дэмжсэн бөгөөд гишүүд нь дараахь байдлаар байр суури илэрхийлсэн байна.
Д.ГАНБАТ: -Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийгэмд тулгамдаад байгаа зарим асуудлыг зөв олж харж тусгаж чадсан байна. Гэхдээ хэдхэн том компанийн бус гарааны бизнес эрхлэгч, эмэгтэй бизнес эрхлэгч, ЖДҮ эрхлэгч нарын төлөөлөл, оролцоог илүү нэмэх шаардлагатай.
Б.ПҮРЭВДОРЖ: АН, МАН зарчмын хувьд хоёр өөр үзэл баримтлалтай. Бид аль болох компани, хувийн хэвшлээ дэмжих замаар төрийн оролцоог багасгаж эдийн засгаа компаниудад түшиглээд хөгжүүлэх чиглэл барьдаг. Гэтэл Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл төсөлд бизнесийн эрх чөлөөг боох, төрийн бус байгууллагуудын оролцоог хязгаарлах тухай заалт байна. Танхимын хуулийг өөрчлөх цаг болсон. Мэргэжлийн холбоод замбараагүй болсон нь үнэн, цөөлөх нь зөв. Гэхдээ хувийн хэвшлийнхээ эвлэлдэн нэгдэх эрхийн эсрэг, хүчээр шийдэх, үндсэн эрхэд нь халдах хандлага байх шиг анзаарагдлаа.

Д.БАТ-ЭРДЭНЭ: -Энэ асуудлыг хөндөж байгаа нь зөв. Хууль санаачлахын төлөө биш үр дүнтэй сайн хууль болгохын төлөө цаашид ажиллаарай. Мэргэжлийн холбоодыг цөөлнө гэж ярьж байна. Төрийн өмчийн компаниудыг хувьчлах, төрөөс олгодог зөвшөөрлийг хувьд шилжүүлэх асуудал нэн чухал байна. Мөн хувийн хэвшлээ дэмждэг, хувийн өмчийг эрх чөлөө гэж үздэг АН-ын гишүүдээс хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллуулж, санал бодлыг нь тусгаж байхыг зөвлөе.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022