”Тавантолгой түлш” компани ажилчидтайгаа зөвшилцөнө | DAAM.MN

04/10/2021 558

Үндэслэлгүйгээр цалин хассан, үр дүнгийн болон улирлын цалин олгоогүй гэх шалтгаанаар “Тавантолгой түлш” компанийн ажилчид есдүгээр сарын 30-наас эхлэн ажил хаялт зарласан билээ. Тэд мөн ажлын орчин нөхцөлийг сайжруулахыг шаардаж байгаа юм.

Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал ‘’ Ажил хаялтыг Үйлдвэрчний эвлэл зохион байгуулах хуулийн заалттай байдаг. Гэвч тус компанийн ажилчид үйлдвэрчний эвлэлгүйгээр эсэргүүцлийн ажиллагаа эхлүүлсэн. Компанийн зүгээс асуудлыг шийдвэрлэхгүй бол цаашид ажилчдын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой тэмцэлийг Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос хуулийн хүрээнд  дэмжин ажиллах болно’’ гэлээ.

Улмаар өнөөдөр 15 цагт талууд уулзаж, зөвшилцөхөөр болсон байна.

Галлагааны улирал эхэлж, сайжруулсан түлшний эрэлт эрс нэмэгдэж байгаа үед ”Тавантолгой түлш”  компани дотоод асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа нь нийслэлчүүд энэ өвөл гал алдах эрсдэл дагуулж байна.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022