Израил “COVID-19”-ийн ногоон паспортын нөхцөлийг чангатгана | DAAM.MN

04/10/2021 498

ЙЕРУСАЛИМ. /Xinhua/. Израилд “COVID-19”-ийн ногоон паспортын нөхцөлийг пүрэв гаргаас эхлэн чангатгаж, вакцины нэмэлт тунд хамрагдсан хүмүүст олгоно гэж тус улсын Засгийн газар ням гарагт мэдээлжээ.

Шинэ удирдамжийн дагуу вакцины гурав дахь тунд хамрагдсан юм уу “COVID-19”-өөр халдварлаад эдгэрээд удаагүй хүмүүс зургаан сарын хугацаанд хүчинтэй баркод бүхий ногоон паспорт авах боломжтой болно.

Энэхүү паспортыг үйлчилгээний газрууд руу нэвтрэх, аливаа үйл ажиллагаанд оролцохдоо үзүүлэх шаардлагатай юм. Засгийн газар иргэдийн “COVID-19”-ийн вакцинд хамрагдсан үзүүлэлтэд үндэслэн ийнхүү шийдвэрлэжээ.

Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн мэдээллээр, Израилын 9.3 сая хүн амын 37 орчим хувь нь вакцины гурав дахь тунг хийлгэсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022