
Өнгөрөгч сарын 22-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутаг “Бужирын дөрөлж”-д баавгай адуу идсэн, 09 дүгээр сарын 25-ны өдөр Тосонцэнгэл сумын Оргих багийн малчин “Улаан нүүр” гэдэг газар баавгай харсан, 09 дүгээр сарын 27-ны өдөр Сонгино сумын Баян-Айраг багийн “Хүйтэн сээр” гэдэг газар баавгайн хоёр бамбарууш орж ирсэн зэрэг мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Тэгвэл Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт бамбарууштай баавгай нэг бугыг барин, идэж байхад нь нутгийн иргэд таарчээ.
Хүний бараанаар тус баавгай бамбаруушаа дагуулаад зугтсан гэнэ.
Иймд Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас ард иргэдийг баавгайнаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулжээ.