“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ | DAAM.MN

04/10/2021 761

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлэх үеэрээ 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарьж, ургуулахаар төлөвлөсөн талаараа дурдсан. Энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлүүллээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар оролцсон бөгөөд зарим байгууллага, аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд мод тарин, хөтөлбөрт нэгдсэн юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиож буй энэ жил тэрбумаар тоологдох мод тарих хөдөлгөөн эхэлж байгаад туйлын баяртай байна. Сүүлийн 30-аад жил бид уул уурхай эрхлэн, эх дэлхийнхээ хэвлийг ухлаа. Ухаж чадсан юм чинь ургуулж чадна байх. Тиймээс уул уурхайн салбарт ажиллаж байгаа бүх аж ахуй нэгжүүд төрийн тэргүүний гаргаж буй санаачилга, зарлигт хувь нэмрээ оруулан, дэмжих ёстой гэж бодож байна” хэмээсэн юм.

Уул уурхайн томоохон компаниудаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100 сая мод, “Эрдэнэс-Таван Толгой” ХК 180 сая мод тарьж ургуулахаар болжээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай зарлигийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалж байв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Маш зөв санаачилга гарган, НҮБ-ын чуулганд эх орноо төлөөлж, ногоон Монгол болгохын төлөө зориг зүрхтэй томоохон ажлыг далайцтай эхлүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлээсээ талархаж байна. 2016  онд нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2.1 ам метр байсан бол 2021 онд 5.6 ам метр болгон нэмэгдүүлсэн. Цаашид энэ хэмжээг 10 дахин тэлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар ажиллаж байна. Түүнчлэн дүүрэг бүрдээ томоохон үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг санаачлан, ирэх жилүүдийн төсөвтөө суулгаж байгаа. Бидний санаачлан, төлөвлөж буй ажлууд

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022