Өнөөдөр 4,658,446 ширхэг хувьцаа арилжжээ | DAAM.MN

04/10/2021 338

Өнөөдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 459,711,960.93 төгрөгийн үнийн дүн бүхий 4,658,446 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Үүнээс “Монгол нэхмэл” ХК (MNH +7.88%) болон “Махимпекс” ХК (MMX +7.37%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол Базальт” ХК (MBW -9.24%) болон “Монголын цахилгаан холбоо” ХК (MCH – 4.81%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 74,462 ширхэг нэгж эрхийг нийт 41,199,073 төгрөгөөр арилжигдсан байна. Компанийн бондын арилжаагаар 15 ширхэг бондыг 1,500,000 төгрөгөөр, 1 ширхэг бондыг 100 ам.доллараар арилжаалсан байна. ТOП-20 индекс 0.13 хувиар өсөж, 42369.02 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,926,277,892,061.29 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

                                           МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022