Зуслангийн замд согтуугаар автомашин жолоодож яваад амиа алджээ | DAAM.MN

05/10/2021 723

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Зунжин” зуслан явах чиглэлийн автозамын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж, 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 01:35 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 01:56 цагт очиход иргэн Ч “Бенз-E280” загварын суудлын автомашиныг согтуугаар жолоодож яваад урсгал сөрж, иргэн М-ийн жолоодож явсан “Ар экс-450” загварын суудлын автомашиныг мөргөсөн байсан бөгөөд уг автомашинд зорчиж явсан иргэн Ц /22 настай, эрэгтэй/-т эмнэлгийн анхны тусламж үзүүлэн нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгч, “Бенз-E280” загварын автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсан жолооч Ч /22 настай, эрэгтэй/-ын цогцсыг гарган тус  дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022