“Ehlel” брэнд Хятадад хийсэн бэлэн утсыг сэлбэг гэж мэдүүлжээ | DAAM.MN

05/10/2021 1027
Гаалийн ерөнхий газраас 2021 оны эхний есдүгээр сард илрүүлсэн зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ ГЕГ-ын Зөрчил хянан шийдвэрлэх,  хэрэг хянан бүртгэх албаны дарга Б.Сүхбаатар сүүлийн үед идэвхтэй сурталчилгаа хийж буй “Эхлэл” брэндийн “Hulan 21” гар утастай холбоотой зөрчлийн тухай дурьдав.
Тодруулбал тэрээр: “2021 оны 9-р сарын 30-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын гаалийн газарт цахим хяналт тавьж ажилласан. Энэ ажиллагааг хэрэгжүүлэх явцад Монгол Улсын нэр бүхий хуулийн этгээд БНХАУ-аас импортоор оруулж ирж буй гар утсаа гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусад нь гаальд мэдүүлж, нийт 175.9 сая төгрөг буюу их хэмжээний татвараас зайлсхийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Уг хэргийг прокурорын байгууллагын хяналтан дор шалгаж байна” гэв.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022