Бодибилдинг, фитнессийн ДАШТ-д С.Дуламрагчаа алтан медаль хүртжээ | DAAM.MN

05/10/2021 520

Узбекистан улсад болж буй Бодибилдинг, фитнессийн ДАШТ-д манай улсаас 12 хүнтэй баг оролцож байна.

Тэмцээний хоёр дахь өдөр Монголын баг тамирчид анхны медалиа хүртлээ. Тодруулбал, 50-60 насны ангилалд эх орноо төлөөлөн оролцсон бодибилдингийн мастер С.Дуламрагчаа алтан медаль хүртсэн байна. Тэрээр цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ илэрхийлжээ.  С.Дуламрагчаа “Та бүхэндээ баярлалаа. Тэмцээндээ амжилттай оролцлоо. Аавынхаа нэрийг эх орныхоо хамт дэлхийн тайзан дээр дуудуулж чадлаа” гэжээ.

Мөн эмэгтэйчүүдийн фитнесс ангилалд Т.Болор хоёр мөнгө, Ж.Баянмөнх мөнгө, Д.Энхбилэг хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022