Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис хил нэвтрүүлэн тээвэрлэх гэж оролджээ | DAAM.MN

05/10/2021 566

Гаалийн ерөнхий газраас 2021 оны эхний есдүгээр сард илрүүлсэн зөрчлийн талаар мэдээлэл хийлээ. Гаалийн байгууллага жилд дунджаар 2500-4000 зөрчил илрүүлж, 10 орчим тэрбум төгрөгийн торгууль шийтгэл тавьдаг байна. Коронавирусийн улмаас хяналт шалгалтыг хязгаарласнаар зөрчил илрүүлэлт буурчээ.

Гэмт хэргийн гаралтай зөрчилд сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис хил нэвтрүүлэн тээвэрлэх гэж оролдсон хэрэг бүртгэгдсэн.

Тодруулбал, энэ оны наймдугаар сарын есөнд Монгол Улсын нэр бүхий иргэд улс хоорондын шуудан илгээмж ашиглан Өмнөд Африкаас нэг кг орчим талст метамфетамин буюу мөсийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг оролдсон байна. Тус бодис нь НҮБ-ийн сэтгэцэд нөлөөтэй бодисын конвенцын хавсралтад орсон маш хүчтэй үйлчилгээтэй  хорт чанар өндөртэй бодист тооцогддог ажээ.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022