ОХУ анхны “кино багийг” сансарт илгээлээ | DAAM.MN

06/10/2021 472
МОСКВА. /Радио Sputnik/. Түүхэнд анх удаа Олон улсын сансрын станцад /ОУСС/ уран сайхны киноны зураг авах баг бүхий “Союз МС-19” хөлгийг тойрог замд гаргах “Союз-2.1а” зөөгч пуужинг  Байконур сансрын буудлаас хөөргөлөө.
Кино багийн бүрэлдэхүүнд жүжигчин Юлия Пересильд, найруулагч Клим Шипенко, сансрын нисэгч Антон Шкаплеров нар багтжээ. Шипенко, Пересильд нар ОУСС дээр 12 хоногийг өнгөрүүлснийхээ дараа Оросын өөр нэг сансрын нисэгчийн хамт эх дэлхийдээ буцаж ирнэ.
Пересильд, Шипенко нар “Вызов” нэртэй киноны зарим зургийг ОУСС-ын ОХУ-ын хэсэгт авах ажээ. Зохиолын дагуу гол дүр болох зүрхний мэс засалч (Юлия Пересильд) сансрын нисэгчдийн нэгэнд нь жингүйдлийн нөхцөлд зүрхний мэс засал хийхээр ОУСС руу яаралтай очих ёстой байна.
АНУ-ын сансар судлалын NASA агентлаг “Союз-2.1а” зөөгч пуужинг хөөргөж буйг болон кино багийн гишүүд бүхий “Союз МС-19” жолоодлогот хөлгийг ОУСС-тай залгагдаж буйг шууд дамжуулан үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: Монцамэ

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022