Талибууд 13 хазара иргэнийг хөнөөжээ | DAAM.MN

06/10/2021 761

Талибууд Афганистаныг эсэргүүцэлгүй хяналтдаа оруулсан гэдэг ч үнэн хэрэгтээ энгийн номхон иргэдийн амь насанд халдаж байсан талаарх мэдээлэл хүний эрхийн байгууллагуудад ирсээр байна. Тухайлбал, талибууд өнгөрсөн наймдугаар сард Дайкунди мужид хазара үндэстэн энгийн номхон 13 иргэний аминд хүрсэн гэсэн мэдээллийг “Amnesty International” байгууллага олон нийтэд зарлалаа. Амиа алдсан хүмүүсийн дунд өсвөр насны охин байжээ. Талибан хөдөлгөөний зүгээс энэ асуудлыгн талаар гаргасан хариу тайлбартаа “Amnesty International” болсон явдлыг зөвхөн нэг талаас нь харуулж байна гэж буруутгажээ. Засгийн газрын цэрэгт зүтгэж байсан есөн цэрэг талибуудад бууж өгөх үеэр энэ явдал болсон байна. Талибууд бууж өгсөн цэргүүдийн гэр бүл рүү гал нээсэн бөгөөд амиа алдсан 17 настай өсвөр насны охин нь бууж өгсөн цэргүүдийн нэгнийх нь ар гэр байжээ.

Хазара нь Афганистандаа гуравдугаарт ордог том үндэстэн юм. Ихэнх нь лалын шашны шийт урсгалыг шүтдэгээсээ болж хавчлагад өртдөг. Учир нь Афганистан, Пакистанд хүн амын ихэнх нь лалын шашны суннит урсгалыг шүтдэг юм.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022