Сургалтын полигонд их засвар хийлээ | DAAM.MN

06/10/2021 259

Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн  өдөр тутмын дасгал сургуулилт, бүтцийн нэгжүүдэд шинээр ажилд орсон ажилчдыг сургах зориулалт бүхий сургалтын талбайн засварын ажил 100 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж дууслаа.

Тус сургалтын полигоны газар доорх байгууламж, өндрөөс аврах ажиллагаа, авто тээврийн ослоос осолдогчийг аврах, нурангид ажиллах болон шатаж тослох материал хадгалах саванд гарсан гал түймрийг унтраах зориулалтын цэгүүдэд шинээр үзэгчдийн суудал болон саравч хийж, бүх талбайг бетондож шинээр сэтгэл зүйн зурвас хийлээ.

Ангийн захирагчийн зөвлөлийн гишүүдээс сургалтын полигоныг засварлах санаачлагыг гаргаж, төсөв төлөвлөгөөг гаргасан бөгөөд зардлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас шийдвэрлэсэн юм. Мөн засварын ажлыг “Шинжүү” ХХК-ны хамт олонд хийж гүйцэтгэлээ гэж Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангиас мэдээллээ.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022