Ши Жиньпин “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцоно | DAAM.MN

06/10/2021 479

БЭЭЖИН. /Bloomberg/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10 дугаар сарын сүүлчээр Ромд болох “G20” буюу “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцохоор төлөвлөөгүй байна гэж “Bloomberg” агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээлэв.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Хятад улс есдүгээр сард Флоренцод болсон “Хорийн бүлэг”-ийн элчин нарын уулзалтын үеэр энэ талаар дипломат шугамаар мэдэгдсэн байна. Энэхүү шийдвэрийн учир шалтгааны талаар ярихдаа Хятадын дипломатчид тус улсад мөрдөгдөж буй дүрэм журмыг дурджээ.

Ши Жиньпин өнгөрсөн оны нэгдүгээр сарын дунд үеэс хойш эх орноосоо гараагүй юм.

“Хорийн бүлэг”-ийг энэ жил даргалж буй Италийн эрх баригчид дээрх мэдээллийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Лондон болон Ром хот дахь Хятадын Элчин сайдын яамдаас мөн тайлбар өгөөгүй байна.

“Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалт 10 дугаар 30-31-нд Италийн нийслэл Ром хотод болно. Бүлгийг даргалж буй Итали улс мөн 10 дугаар сарын 12-нд Афганистаны асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022