Оросын кино баг Олон улсын сансрын станцад амжилттай хүрлээ | DAAM.MN

06/10/2021 589

ОХУ-ын уран бүтээлчдийн баг түүхэнд анх удаа сансарт уран сайхны киноны зураг авалт хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл кино багийнхан Дэлхийн тойрог замд байрлах Олон улсын сансрын станцад амжилттай очжээ. Кино багийг тээсэн “Союз МС-19” хөлөг Казахстан дахь Байконурын сансрын буудлаас хөөрж, гурван цагийн дараа Олон улсын сансрын станцтай холбогдсон байна.

Багийн бүрэлдэхүүнд 37 настай жүжигчин Юлия Пересфильд нарын зэрэг уран бүтээлчид явж буй. Оросууд сансарт буюу дэлхийн тойрог замд уран сайхны киноны зураг авалт хийх өрсөлдөөнд ийнхүү АНУ-аас нэг алхам түрүүлж чадсан байна. АНУ-ын тухайд, жүжигчин Том Круз НАСА-тай хамтран сансарт кино хийх төсөл яригдаж байсан ч оросуудад ийнхүү өрсүүлжээ.

Оросын кино баг Олон улсын сансрын станцад амжилттай хүрчээ

Оросын хэвлэлүүдэд энэ мэдээллийг сансарт уран сайхны кино хийх анхны уран бүтээлчид нь Холливудынх биш, Оросынх байлаа гэсэн агуулгаар ихэд урамтайгаар мэдээлж байгаа аж. Уран бүтээлчид сансарт нисэхийн тулд багагүй бэлтгэл хийсэн. Найруулагч Шипенко л гэхэд 15 кг жин хассан гэж эхнэр Софья Карпунина нь “Комсомольская правда” сонинд ярьсан байна.

 

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022