Цагдаагийн ерөнхий газар фэйсбүүк чатаар мэдүүлэг авдаггүй гэв | DAAM.MN

07/10/2021 170

Олон нийтийн сүлжээнд Батмөнх Жунай гэх нэртэй фэйсбүүк хаягаас “Цагдаагийн ерөнхий газраас 2021 оны аравдугаар сарын 5, 6-ны өдөр оруулсан постны талаар өөрөөс чинь мэдүүлэг авах хэрэгтэй байна” гэдэг чатыг иргэд рүү бичсэн талаар цацагдах болов. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад Цагдаагийн ерөнхий газраас фэйсбүүк чатаар мэдүүлэг авдаггүй гэдгийг хэлсэн юм.

Тэрбээр “Цахим орчинд цацагдсан фэйсбүүк хаягийн чат хуурамч юм. Цагдаагийн ерөнхий газраас хүний фэйсбүүк хаяг руу чат бичиж, мэдүүлэг авдаггүй. Хэн нэгэн хүн фэйсбүүк хуудасны зургаа сольж, ийм утгатай чат бичих боломжтой. Ер нь зөрчил хянан шийдвэрлэхдээ орон нутагт иргэдийг фэйсбүүк чатаар нь дуудахгүй. Олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл цацагдсан байна” гэв.

Холбоотой мэдээ

“Баян”Базараагийн компанийн хамгаалагч нар иргэд рүү бууджээ | DAAM.MN

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг "Баян" Базараагийн мэдлийн компани болох “Бүрдэл ма

08/12/2021

5.6 тэрбумаар “наадсан” Хөгжлийн банкны Н.Мөнхбат хөөн хэлэлцэх хугацаагаар ялаас мултарлаа | DAAM.MN

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Б.Шинэбаатар, т

10/11/2021

ОХУ-д тэтгэлгээр суралцах хүсэлт авах хугацааг ирэх сарын 15-ныг хүртэл сунгав | DAAM.MN

ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 600 иргэнийг тус улсын за

10/11/2021