Ор зохицуулах баг үйл ажиллагаа явуулж эхэлснээр хүнд өвчтөнүүдийн цаг алдах эрсдэл буурсан | DAAM.MN

07/10/2021 169

НОК-оос коронавирусийн эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ болон бусад мэдээллийг долоо хоног бүр өгч байхаар болсон. Энэ хүрээнд өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж:

Өнөөдрийн байдлаар нийслэлд 6443 хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Зургаадугаар сарын давалгаанаас хойш халдвар 2.5 дахин нэмэгдсэн. Есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд нэг өдөрт Улаанбаатар хотод дунджаар 3987 тохиолдол шинээр илэрч байсан бол өнгөрсөн долоо хоногт 3565 болж өөрчлөгдсөн. Өнөөдрийн байдлаар 39479 иргэн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

Ор зохицуулах баг үйл ажиллагаа явуулж эхэлснээр хүнд өвчтөнүүдийн цаг алдах эрсдэл буурсан. Өмнө нь нийслэлийн хэмжээнд ор дэлгэсэн 46 эмнэлэг өөрсдөө өвчтөнг хэвтүүлдэг байсан. Ийм үед яах аргагүй эмнэлгийн тусламж шаардлагатай иргэд цаг алдах асуудал гарч байв. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа учраас эмнэлгийн орны эргэлт удааширсан, нөхцөл байдал амаргүй байна. Өнгөрсөн долоо хоногт 106 ор нэмсэн. Хэдийгээр нийслэлд 6000 ор бүртгэлтэй байгаа ч 6543 ор ажиллаж байна. Зарим эмнэлгүүд шаардлагатай бол оффисын өрөөгөө суллаж ор дэлгэж байна.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022