Эрийн гурван наадмын холбоод хамтарч ажиллахаар болов | DAAM.MN

07/10/2021 530

УИХ-ын чуулганаар Үндэсний их баяр наадмын хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхтэй холбоотойгоор салбар холбоодоос мэдээлэл хийлээ.  Монголын Морин уралдаан, уяачдын холбоо, Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын Үндэсний харваачдын холбоо өнөөдөр (2021.10.07) хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тэд монгол наадам тойрсон допинг, цолны маргаан, бөхийн найраа, эрлийз морьдын уралдаан олны дунд наадмын нэр хүндийг унагааж байгаа тул энэ асуудлыг хамтдаа засч залруулахаар тохирчээ.

Мөн УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгийг хэлэлцэнэ. Энэхүү хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг Шадар сайд болон холбогдох албаныхан хамтарч Үндэсний холбоодын санал хүсэлтийн дагуу хэлэлцүүлэх ажээ.

Монголын үндэсний Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ц.Дуламсүрэн “Анх удаагаа монгол төрийн их наадам тасалдлаа. Үүний ард бид өв соёлоо хэрхэн авч үлдэх юм бэ гэдэг асуудал тулгамдаж байна. Монгол төрийн баяр наадам бол монгол түмний дархлаа. Гэтэл энэ дархлаа суларч байна. Тиймээс Монголын үндэсний морин спорт уяачдын холбооны, сурын холбоо, бөхийн холбоо нэгдэж, санамж бичиг гаргахаар болсон. Дэлхийн соёлын биет бус өвд бүртгэгдсэн монгол наадам бол соёлын өв юм. Тиймээс монгол наадмыг хамгаалж, хойч үедээ өвлүүлэх шаардлагатай.

 

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022