Хүчтэй газар хөдөлж, 20 хүн амиа алджээ | DAAM.MN

07/10/2021 922

Пакистаны Белужистан мужид газар хүчтэй хөдөлж, 20 хүн амь насаа алджээ. Амиа алдагсдын ихэнх нь газар хөдлөлтөөс болж нурсан барилга дотор байсан аж. Нурангийг бүрэн цэвэрлэж амжаагүй байгаа, эмнэлгүүдэд 150 гаруй хүн биеийн байдал тогтворгүй хүнд гэмтэлтэй эмчлүүлж байгаа тул нас барсан хүний тоо цаашид өсөх магадлал өндөр гэж орон нутгийн хэвлэлүүдэд бичжээ. Одоогоор амиа алдсан нь батлагдаад буй 20 хүний ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд гэсэн мэдээллийг “Ройтерс” агентлаг мөн цацав.

Пакистанд газар хөдөлж, 20 хүн амь үрэгдлээ

АНУ-ын Газар судлалын нийгэмлэгээс гаргасан мэдээлэлд Белужистаны газар хөдлөлтийг 5.9 баллын хүчтэй байсан гэжээ. Газар хөдлөлийн улмаас нийтдээ 100 орчим барилга бүрэн болон хэсэгчлэн нуржээ. Гамшгийн улмаас хэдэн зуун хүн орон гэргүй болсон байна.

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022