Богд ууланд төөрсөн хүүхдийг эсэн мэнд олжээ | DAAM.MN

08/10/2021 217

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Богд” уулын “Зайсангийн-Ам”, “Дугуй цагаан” гэдэг газрын чиглэлд 10.07-ны өдрийн 18:00 цагийн орчим 6 хүүхэд “Богд” ууланд алхалт хийж явснаас 1 хүүхэд төөрсөн тухай дуудлагыг мөн өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 20:20 цагт очиж, нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат, 11 дүгээр ангийн сурагч Т /16 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг “Дугуй цагаан” гэдэг газраас “Батширээт” гэдэг газар хүртэл 7 км-т  зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 10.08-ны өдрийн 01:51 цагт түр зогсоосон.

10.08-ны өдрийн 05:12 цагт тухайн хүүхэдтэй утсаар холбоо тогтоож, “3 үгт хаяг” аппликейшн ашиглан байршлыг тогтоосноор нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын сангийн аж ахуйн-Ам” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022