Нийт шүүгчийн анхдугаар чуулган өнөөдөр эхэллээ | DAAM.MN

11/10/2021 469

Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Анхдугаар чуулган эхлээд даргалагчаа сонгож, нийт шүүгчийн чуулганы хуралдааны дэгийн төслийг хэлэлцэн батална. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо­ны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгох бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүний таван орон тоонд 16 шүүгч, Сахилгын хорооны шүүгч гишүүний дөрвөн орон тоонд 10 шүүгч нэрээ дэвшүүлээд байна.

Нийт шүүгчийн чуулган шүүх эрх мэдлийн байгууллагын өөрөө удирдах дээд тогтолцоо бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүдийг шүүгчид дотроосоо шууд бие даан сонгосноор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу шүүх өөрийн удирдлага, хариуцлагадаа дэвшил гаргах, шүүхийн бие даасан байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Нийт шүүгчийн чуулганыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулахаар, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт чуулганыг биечлэн зохион байгуулж болохоор заасан. Хуулийн дагуу хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүгчид чуулганд биечлэн оролцож байна. Чуулганаар мөн Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн баталж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайланг сонсох юм.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022