И-март дэлгүүр махны үнээ үндэслэлгүй өсгөсөн хэмээгдэж 20 сая төгрөгөөр торгууллаа | ДААМ.МН

16/03/2020 548

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийх үеэр үнийн зохиомол хомсдол үүсгэж буй асуудлаар ШӨХТГ-ын дэд дарга С.Цогтгэрэл мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газраас өгөгдсөн чиглэлийн дагуу ШӨХТГ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн зохиомол өсөлтөд анхааран ажиллаж байна.

Иргэд маань албан бус мэдээллийг үндэслэж их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг авч нөөцлөөд хомсдол үүсгэх, үнэ зохиомлоор өсгөх нөхцөл байдлыг үүсгэсэн. Өнгөрсөн долоо хоногт гэхэд махны үнийг зохиомлоор өсгөсөн. Үүнд ШӨХТГ-аас баг гаргаж ажиллуулаад махны үнэ өсгөсөн газруудад арга хэмжээ авч ажилласан. Тухайлбал, Өнгөрсөн тав дахь өдөр И-март дэлгүүр махны үнээ үндэслэлгүй өсгөсөн гэх үндэслэлээр 20 сая төгрөгөөр торгосон. Бараа бүтээгдэхүүний үнэ зохиомлоор өсөж буй явдалд иргэдийг манай байгууллагатай хамтран ажиллаж мэдээлэхийг хүсэж байна. 115 дугаарын үнэ төлбөргүй утас ажиллуулж эхэлсэн.  

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хангамж хэвийн буюу хангалттай байна. Нөөцийн махны хангамж, чанарын асуудал бас хэвийн байна. Номин дэлгүүр дээр шалгалт ажил өнөөдөр хийгдээд дуусах гэж байна.

Онцгой дэглэмийн үед бараа бүтээгдэхүүнийхээ үнийг зохиомлоор өсгөж ашиг олж буй худалдаа эрхлэгч бизнес эрхлэгч нарт хуулийн дагуу 5-20 сая төгрөгийн торгууль ногдуулах хуультай” гэв.

Холбоотой мэдээ

Мьянмарт төрийн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон эмэгтэй хоригдлуудыг хүчирхийлэх явдал газар авчээ | DAAM.MN

Мьянмарт төрийн эргэлт болж, эрх мэдэл цэргийнхний гарт шилжсэний дараа ард түмний эсэргүүцлийн хөдө

09/12/2021

Ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна | DAAM.MN

Монгол Улсын Шадар сайдын 70, 104 дүгээр тушаалын хэрэгжилтийн хангах хүрээнд ОБЕГ-ын дэд дарга, УОК

09/12/2021

БНХАУ “COVID-19”-ийн хоёр эмэнд яаралтай журмаар зөвшөөрөл олгожээ | DAAM.MN

 БНХАУ-ын Эмийн бүтээгдэхүүний хяналтын үндэсний газар “COVID-19”-ийн “BRII-196”, “BRII-198” нэртэй

09/12/2021