
ШӨХТГ: “Засгийн газраас өгөгдсөн чиглэлийн дагуу ШӨХТГ цар тахалын үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн зохиомол өсөлтөнд гол анхаарлаа хандуулж ажиллаж байна. Манай иргэд албан бус мэдээллийг үндэслэж их хэмжээний худалдан авалт хийсний үндсэн дээр бараа бүтээгдэхүүний хомсдол бий болох үнэ зохиомлоор өсөх нөхцөл байдлыг үүсгэж байна.
Өнгөрсөн долоо хоногт махны үнэ огцом өссөн. Үүнд ШӨХТГ-аас шуурхай ажлын хэсэг зохион байгуулж, зохиомлоор бараа бүтээгдэхүүн, махны үнэ нэмсэн аж ахуй нэгжүүдэд эхнээс нь арга хэмжээ авч эхэлсэн. Өнгөрсөн тав дахь өдөр Имарт худалдааны төвд 20 сая төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан. Энэ чиглэлээр хяналт, шалгалтын ажил үргэлжлээд явагдаж байна. Тухай бүрд нь мэдээлэл өгнө.
Иргэдэд нэг зүйлийг хэлэхэд бараа бүтээгдэхүүний үнийг зохиомол өсгөж байгаад давхар хяналт тавьж манай байгууллагатай хамтарч мэдээлэл өгөхийг хүсэж байна. Манай байгууллага дээр 115 үнэ төлбөргүй утас ажиллаж байна. Уг утсанд хандсанаар манай шуурхай баг цаг алдалгүй гомдлын дагуу очиж арга хэмжээ авна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хүнсний бараа бүтээгдэхүүний хангамж хэвийн үргэлжилж байна” гэв.