Гуравдугаар сарын 18-наас ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно | ДААМ.МН

16/03/2020 245

Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

-2020 оны гуравдугаар сарын 18-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв-

 Энэ сарын 18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно.

Гуравдугаар сарын 18-нд салхи нутгийн зүүн хагаст, 19-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна.

Увс нуур болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градуст хүрч хүйтэрнэ.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар АН-ын бүлгийн гишүүдэд хандаж дотоод асуудлаа цэгцлэхийг анхааруулав | DAAM.MN

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийн гишүүдэд хандаж дотоод асуудлаа цэ

21/10/2021

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэ | DAAM.MN

“Монгол Улс-Ногоон хөгжил” НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 26 дугаар бага

21/10/2021

“Хакер” Б.Сэмжидмаа 19 саяар витамин ууж биеэ энхрийлжээ | DAAM.MN

Олон удаагийн илт буруу шийдвэр, арга хэмжээ, эрх мэдэлтнүүдийн эдэлж байгаа “дабль стандарт” зэ

21/10/2021