Францаас Германаар дамжин ирсэн эмэгтэйн биеийн байдал хүнд байна | DAAM.MN

16/03/2020 574

Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая албан ёсны мэдээлэл хийлээ. Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван хүнээс Covid19 вирус илэрчээ. Иргэдээс авсан лабораторийн шинжилгээний эхний хариу өнөөдөр 20:00 цагаас гарчээ. 

ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар “Эдгээр хүмүүст шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Хавьтлуудыг нарийвчлан судалж байна. Бид коронавирус гарсан улс орноос иргэдээ авчирч байхдаа эрсдэл байгаа гэж тооцоолж байсан. Тиймээс зохих бэлтгэлээ хангаж тухайн иргэдийг нэг бүрчлэн тусгаарласан байгаа. Үүний үр дүнд хүн амын дунд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадсан. Францаас Германаар дамжин ирсэн эмэгтэйн биеийн байдал хүнд байна. Бид шаардлагатай тусламж үйлчилгээг авч байгаа. Германаас ирсэн хүний ойрын хавьтлын 9 хүнийг тусгаарлан шинжилгээ авсан” гэлээ.

Холбоотой мэдээ

Х.Бээжин: Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс жагсаал зохион байгуулбал ташууртай очно | DAAM.MN

Гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацсан  Х.Бээжин өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл хий

16/05/2022

Г.Занданшатар: Тэрбум мод нэг модноос эхэлнэ | DAAM.MN

Манай улс 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг

16/05/2022

БНАСАУ-д коронавируст халдвар бүртгэгдсэн талаар Пхеньян мэдээллээ | DAAM.MN

БНАСАУ-д COVID-19 коронавирусний халдварын анхны тохиолдол илэрсэн талаар Пхеньян мэдэгдлээ. Албаны

16/05/2022