Салсан эхнэрийнхээ бие дээр шатахуун асгаж, амьдаар нь шатаажээ | DAAM.MN

15/10/2021 6759

Хятадын шүүх өчигдөр салсан эхнэрийнхээ бие дээр шатахуун асгаж, амьдаар нь шатаасан эрд цаазын ял оноожээ.

Уг хэргийн хохирогч нь Хятадын ТикТок сүлжээнд олон зуун мянган дагагчтай Тан Ламу хэмээх влоггер эмэгтэй байсан юм. Аллага Ламуг сошиал сүлжээгээр дүрс шууд дамжуулж байх үеэр олон мянган хүний нүдний өмнө үйлдэгдэж байжээ.

Сичуань мужийн Аба дүүргийн шүүхийн шийдвэрт уг хэргийг “нийгэмд маш муу нөлөө үзүүлсэн онц хэрцгий үйлдэл” гэж дүгнэсэн байна. Өндөр уулын алслагдсан Аба дүүрэгт төвөд үндэстнүүд олноор оршин суудаг юм.

Ламу нь төвөд үндэстэн бөгөөд хоёр хүүхдийн эх байжээ. Тэрбээр хөдөөний аж амьдрал, төвөд үндэстний ахуй соёлыг харуулсан видео дүрсийг сошиал сүлжээгээр дамжуулж, Хятад даяар алдаршсан юм.

Ламу 2020 оны зургаадугаар сард өөрийг нь байнга зоддог нөхрөөсөө салж байжээ. Үүнээс гурван сарын дараа аллага гарч, биенийх нь 90 хувь түлэгдсэн Ламу хоёр долоо хоногийн дараа нас барсан юм.

Жинчуан тосгоны нийгмийн аюулгүй байдлын товчооноос гаргасан мэдэгдэлд, есдүгээр сарын 14-нд гарсан аймшигт халдлагын дараа бүсгүйг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд хожим нь Сычуань мужийн Ардын эмнэлэгт шилжүүлсэн байна. Гэр бүлийнх нь эмчилгээний зардлыг нь төлөхөд зориулан дагагчдаас нь санхүүгийн дэмжлэг хүсэхэд нэг хоногийн дотор нэг гаруй сая юанийн хандив цуглажээ. Ламу есдүгээр сарын 30-нд шархаа даалгүй нас барсан байна.

Тэрбээр нөхрийнхөө зодуур, хүчирхийллийн талаар цагдаад олон удаа хандаж байсан ч “гэр бүлийн асуудал” гэсэн шалтгаанаар хүлээж авдаггүй байсныг Хятадын хэвлэлүүд шүүмжлэн мэдээлжээ.

Хятад эмэгтэйчүүдийн дөрөвний нэг орчим нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болдог тухай 2013 онд Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбооноос гаргасан тайланд дурдсан байдаг.

Гэр бүлээ салгаж буй хосуудад эвлэрлийн 30 хоногийн хугацаа өгөх хууль саяхан хэрэгжиж эхэлсэн нь эмэгтэйчүүдийг хүчирхийлэгч нөхрөөсөө зугтахад улам хэцүү болгож байгааг зарим хүмүүс шүүмжилдэг юм.

 

Эх сурвалж: BBC

 

Холбоотой мэдээ

Их Британи Африкийн зургаан орныг аялал жуулчлалын улаан жагсаалтдаа оруулна | DAAM.MN

ЛОНДОН. /Euronews/. Их Британи “COVID-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх аялал жуулчлалын

26/11/2021

ДЭМБ: Африкийн эмнэлгийн ажилтнуудын 27 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байна | DAAM.MN

ЖЕНЕВ. /ABC/. Африк тивд “COVID-19” цар тахалтай тэмцэх галын шугамд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтн

26/11/2021

Словак хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн Европын хоёр дахь улс болжээ | DAAM.MN

БРАТИСЛАВ. /Euronews/. Словакт “COVID-19” халдварын шинэ тохиолдлын долоо хоногийн дундаж үзүүлэлт 1

25/11/2021